Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн хор хөнөөл, аюул заналыг нийт иргэдэд таниулах зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилт амжилттай боллоо.
Дадлага сургуулилтыг нийслэл, дүүрэг, орон нутаг дахь Онцгой байдлын байгууллага гардан зохион байгуулав. Онцгой байдлын ерөнхий газраас энэ жилийн хувьд боловсролын байгууллагын нийт багш ажилтан, оюутан сурагч нийлээд 1.5 сая, мөн төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч 500 мянга нийт хоёр сая иргэнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлж, өөрийгөө хамгаалах аргыг таниулах зорилго тавьж ажиллалаа.
Идэвхтэй оролцсон нийт иргэддээ баярлалаа.
Онцгой байдлын ерөнхий газар