Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан Радио долгионы тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-аар баталсан.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Радио долгионы тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох радио давтамжийг тодорхойлж, “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д тусгах нэмэлт, өөрчлөлтийг радио давтамж эзэмшигч үйлчилгээ эрхлэгчдийн хүрээнд /2023.03.07/хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлэгт фм өргөн нэвтрүүлэг, хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээ эрхлэгчид, сансрын холбооны үйлчилгээ эрхлэгчид оролцож, фм өргөн нэвтрүүлэг, хөдөлгөөнт холбоо тэр дундаа 5G технологи болон хиймэл дагуулын үйлчилгээнд ашиглах радио давтамжийн төлөвлөлтийг хэлэлцэж, санал солилцлоо.
Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт”-д тусган, нэмэлт өөрчлөлтийг ЦХХХ-ны сайдын тушаалаар батална.