Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд хөгжлийн “Daimond mind” академитай хамтран “Жаргалтай ээж” өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг нээж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий эмэгтэйчүүдээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Энэхүү өдөрлөгийн үеэр:
- XXI зууны цахим ээж;
- Амьдралын эх ус, yсны эх мод;
- Аз жаргалтай ээж;
- Бусадтай жишилгүйгээр өөрийгөө хайрла;
- Гэр бүлийн үнэ цэнэ;
- Хуримтлах дадалтай ээж;
- Ээжүүдийн асуудал юу вэ? зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм.
Түүнчлэн “Хэрхэн сайн ээж байх вэ?” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт олны танил, манлайлагч 300 эмэгтэй оролцож, аз жаргалтай байх, урлагт хамтдаа суралцахыг уриалав. Мөн манлайлагч эмэгтэйчүүд ур чадвар, туршлагаасаа хуваалцсан нь ээжүүдэд хэрэгцээтэй ур чадваруудыг эзэмшүүлсэн арга хэмжээ боллоо.
НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР