Энэ сарын 11-26-нд Улаанбаатар хотын Степпе-Арена цэнгэлдэх хүрээлэнд шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн болно.
Монгол Улс түүхэндээ анх удаа шайбтай хоккейн тивийн хэмжээний тэмцээнийг хүлээн авч байгаа бөгөөд Дэлхийн стандартад нийцсэн Мөсөн Өргөөнд болох тус тэмцээнд Монгол, Таиланд, АНЭУ, Туркменистан, Узбекистан, Ираны багууд өрсөлдөнө.
Өсвөрийн 18 хүртэлх насны Азийн Аварга шалгаруулах тэмцээнд оролцох Иран болон Арабын Нэгдсэн Эмират улсын баг өнөөдөр буюу 3 дугаар сарын 9-ны өглөө Монгол улсад газардлаа.
Эх сурвалж: М.Сугар-Эрдэнэ Zindaa.mn