МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Кожи Курушимаг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзан ажил хэргийн яриа өрнүүллээ.
Уулзалтад МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Мобиком корпорацийн Маркетинг хариуцсан дэд захирал Ито Юүжи нар байлцав.
Уулзалтын үеэр “Парис-2024” олимпын үеэр хэрэгжүүлэх Mongolian House төсөл болон Олимпын цахим музей, номын сангийн төсөл дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн Олимпын үнэт зүйлийн боловсрол олгох OVEP хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар яриа хэлэлцээ өрнүүлэв.