Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. 2024 оны тавдугаар сарын 13-19-нд болох үйл явдлын тойм
Улаанбаатарт:
5 дугаар сарын 13-нд: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.
5 дугаар сарын 13-нд: Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, хамтын ажиллагааны чуулган “Туушин” зочид буудалд болно.
5 дугаар сарын 13, 14-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 14, 15-нд: Монголын Аялал жуулчлалын холбооноос гишүүн байгууллагын хөтөч нарт зориулан музейн тайлбар хийх сургалт зохион байгуулна.
5 дугаар сарын 15-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
5 дугаар сарын 16, 17-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
5 дугаар сарын 16-18-нд: “Мишээл Экспо”-д “Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүч-IREE” олон улсын үзэсгэлэн, конференц болно.
5 дугаар сарын 18-нд: Монгол Улсын Соёлын элч, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуурын чуулгын "Чөлүгэн" дөрвөлийн анхны бүрэн хэмжээний тоглолт Улсын Филармонийн тайзнаа болно.
5 дугаар сарын 18-нд: Монгол дугуйчдын уралдаан Хүй долоон худагт болно.
5 дугаар сарын 18-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн “хунт нуур” балетыг тайзнаа толилуулна.
Орон нутагт:
5 дугаар сарын 10-нд: Сэлэнгэ_аймагт Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяны 12 дахь удаагийн үйл ажиллагаа болно.
5 дугаар сарын 10-30-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд "Бүх нийтээр мод тарих арга хэмжээ"-г зохион байгуулна.
5 дугаар сарын 14-нд: Дорноговь аймгийн Сайншанд хотын Говь парк цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтээр мод тарих арга хэмжээг зохион байгуулна.
5 дугаар сарын 14-нд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Мөнгөн хараа дуу бүжгийн чуулгад “Байгалиа хамгаалъя-2024 " зөвлөгөөнийг зохион байгуулна.
5 дугаар сарын 17-нд: Ховд аймгийн төвд “Баруун бүсийн соёл-Утга зохиолын чуулган-2024” болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор