МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН САНХҮҮГИЙН
Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Үндэсний аудитын газраас 2024 оны №1219 тоот албан бичгээр Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2023 оны нэгтгэсэн санхүүгийн тайлан болон төсвийн гүйцэтгэлд аудит хийж “Өөрчлөлтгүй” дүгнэлтийг ирүүллээ.
Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудаас Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 2023 оны төсвийн тухай хуулиар 14,225.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталснаас гүйцэтгэлээр 15,360.3 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, төлөвлөснөөс 1,134.7 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.
Тайлант онд Монгол Улсын Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банк ХХК-аас гаргасан Самурай бондын үлдэгдэл төлбөр болох 30.0 сая иенийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулж Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, тогтвортой хэвээр хадгалан ажиллаа.