Гадаадын улс орон руу зорчих, түр хугацаанд ажиллаж, амьдрах сонирхолтой иргэд ихэссэн. Монгол Улсын энгийн паспорттой иргэн гадаадын 29 улс руу 14-90 хоног визгүй зорчих эрхтэй байна. Харин дипломат болон албан паспорттой бол 35 улсад визгүй зорчих боломжтой.
Бусад хөнгөлөлтийн тухайд:
- Монгол Улсын иргэдэд АНУ- руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз
- Их Британи улсад нэг удаа зургаан сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, зургаан сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз
- Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд дөрвөн жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно.
- Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд гурав хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан байдаг.
- Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох нөхцөл хүчин төгөлдөр үйлчилдэг байна.
Эх сурвалж: News.mn С.УНДАРМАА