Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгэээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны 6 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 12-17 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 28-30 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
2024 оны 6 дугаар сарын 05-09 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд нутгийн хойд хэсгээр, 07-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05-нд нутгийн зарим газраар, 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 05, 06-нд нутгийн хойд хэсгээр, 07, 08-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.