Өнөөдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 7-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08:00 цагт: Жендэрийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр “Сонгууль ба жендэр” сэдвээр сэтгүүлчидтэй уулзана.
11:00 цагт Нээлттэй нийгэм форумд: “УИХ-ын 2024 оны сонгуулийн үйл явцын аижглалт, мониторинг” сэдвээр хэвлэлийн хурал зарлажээ.
11:00-15:30 цагт “Midway center”-т: Дэлхийн аварга, каратэгийн 8 дантай Мураками Манабугийн 2 дахь семинарын нээлт болно. Нээлтэд Япон улсад Элчин сайдаар ажиллаж байсан Р.Жигжид болон ОХУ-ын 40 багш, дасгалжуулагч, тамирчид оролцоно. Утас: 8805-8837.
11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд: Иргэн Д.Хишигдэлгэр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч нартай холбоотой хохирсон талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Иргэдийн төлөөллөөс “Нийт монголчууддаа сонордуулах уриалга” гаргаж буй талаар мэдээлнэ.
11:30 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: “Төрд хүргэх малчдын дуу хоолой” сэдвээр говийн бүсийн малчид мэдээлнэ.
12:00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Түмэнд сонордуулах “Ардын үг” сэдвээр “Гал манах илч” ТББ мэдээлэл хийнэ.
Дундговь аймагт: Японы олон улсын ЖАЙКА байгууллагын "Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх нь" төслийн баг ажиллана.
12:00-14:00 цагт Буянт-Ухаа спортын ордонд: Олон улсын ХАА, ой, газар тариалангийн нэгдсэн үзэсгэлэн “Агро Экспо”, “Газар тариалангийн форум” болно. Утас: 8088-1187.9423-3150.
13:30 цагт: “Новотел” Зочид буудалд: Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр “Эрүү шүүлтгүй Монголын төлөө” хэлэлцүүлэгтэй.