ДУБАЙ, 2024 оны зургаадугаар сарын 19 /TASS/. Саудын Арабын Мекке хотод ариун хаж мөргөлд оролцохоор ирсэн 550 орчим хүн хэт халууны улмаас нас барсан тухай "AFP" агентлаг Арабын орнуудын дипломат хүрээний нэрээ нууцалсан эх сурвалжуудаас эш татан мэдээлэв.
Нас барсан хүмүүсийн цогцсыг Мекка дахь шарил хадгалагдах хамгийн том газарт хүргэсэн байна. Нас барсан мөргөлчдийн 323 нь Египетийн иргэд аж.
Хаж мөргөлийн үеэр Саудын Арабад Иорданы 14 мөргөлчин амиа алдаж, 17 хүн сураггүй алга болсон гэж "Ройтерс" агентлаг зургаадугаар сарын 16-нд мэдээлжээ. Мөргөлчид хэт халуун агаар эсвэл шахцалдааны улмаас амиа алдсан байж магадгүй байна. Тус агентлагийн мэдээлснээр, энэ жил Меккад 1.8 сая гаруй мөргөлчин иржээ.
Энэ онд хаж мөргөл зургаадугаар сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа юм. Саудын Арабын цаг уурын албанаас мэдээлснээр, зургаадугаар сарын 17-нд Мекке хотод агаарын температур 52 хэм хүрч халсан байна. Зургаадугаар сарын 16-ны өдөр гэхэд л 2764 мөргөлчин наранд цохиулжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал