Японы Нагоя хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2024 оны 7 дугаар сарын барилдааны 8 дахь өдөр /2024.07.21/ Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Шонанноүми /М-5/-тэй таарч барилдан, түүнийг ёрикири мэхээр давснаар 8 даваатай болоод байна.
Энэ өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Комүсүби Дайэйшо-той учраа тааран барилдаж, түүнийг хатакикоми мэхээр давж 5 даваа, 3 унаатай болоод байна.
Секиваке Киришима Б.Лхагвасүрэнтэй Озэки Такакэйшёо таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Тамаваши /М-9/, энэ өдөр Саданоүми /М-7/-тэй учраа тааран барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаснаар 4 даваа, 4 унаатай Нагоя башёг үргэлжлүүлж явна.
Энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр /М-9/, Охо /М-6/-той таарч хүч үзэн, түүнд ёрикири мэхээр ойчиж 4 даваа, 4 унаатай болоод байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-15/, энэ өдөр Нишигики /М-11/-тэй таарч барилдан түүнийг шитатэнаге мэхээр давснаар 3 /3-0-5/ даваатай боллоо.
Котозакура нэрээр барилдахаар болсон Озэки Котоновака, Ура /М-4/-тай таарч барилдан түүнийг цүкидаши мэхээр давснаар унаа, 6 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр, Комүсүби Хирадоүми, Мэйсей /М-1/-тэй учраа таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 5 даваа, 3 унаатай болж байна.
Өнгөрсөн башёд түрүүлсэн Сэкиваке Оносато энэ өдөр Тобизарюү /М-4/-тэй учраа тааран барилдаж, түүнийг ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 3 унаатай боллоо.
Вакамотохару /М-2/ Атамифүжи /М-1/ нар хоорондоо таарч барилдан Атамифүжи ёрикири мэхээр давж 4 даваа, 4 унаатай болов.
Сэкиваке Аби, энэ өдөр Гонояама /М-3/-тай таарч барилдан түүнийг уватэнагe мэхээр хаяж 4 даваа, 4 унаатай болоод байна.