Өчигдөр буюу 7 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бүгсий, Үүр, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Туул, Тэрэлж, Сөгнөгөр, Сэлбэ, Хангай нурууны арын Чулуут, Ачуут, Зүүнтүрүү, өврийн Байдраг, Цагаантуруут, Алтай нуруунаас усжих Бодонч зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-50 см нэмэгдсэн байна.
Туул /Лүн-Заамар/, Хэрлэн /Чойбалсан /, Буянт /Ховд/, Ховд /Мянгад/ , Хархираа /Тариалан/ зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см давсан байдалтай байна.
Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын зарим нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар УРУЙН ҮЕР буух нөхцөл бүрдэж байгаа тул малчид, аялаж амарч яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж отоглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-07-21