Өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 06-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөний айлчлал өнөөдөр эхэлнэ
9:00 цагт Шангри-Ла зочид буудалд: “RMC үр шилжүүлэн суулгах төв”, “Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо”, “АШУҮИС-н Эмгэг Физиологийн тэнхим” хамтран нөхөн үржихүй, эх барих, эмэгтэйчүүд болон үргүйдлийн олон улсын ээлжит хурлыг “REPRO TALK 2024 – Reproductive treatment: Beyond basic to clinic” сэдвээр зохион байгуулна.
9:00-13:00 цагт НҮБ-ын байранд: ЭЗХЯ, НҮБ хамтран 9 сард болох НҮБ-ын “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-тад оролцох Монгол Улсын бэлтгэлийг хангах хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулна.
10:00 цагт Blue sky tower-ийн 1 давхарт Wall Street Restaurant lounge-д: МСНЭ-ийг дэмжигч А.Төгсбаярын “Пянзны нээлт” болно. Утас: 8667-1400
10:30 цагт Монголын Таеквондогийн холбооны байранд: Паралимпын алтан медалийн эзэн У.Сүрэнжав, мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ нар хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцоно.
“Буянт-Ухаа ордон”-д: Монгол Улсад барилгын салбар байгуулагдсаны 98 жилийн ойн хүрээнд “BARILGA EXPO” барилгын 36 дахь үзэсгэлэн яармагийг “Build smart …” уриа дор нээнэ.
Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулан “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Чингис хаан Үндэсний музейд: Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.
“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.
Чингис хаан Үндэсний музейд: “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22 хүртэл үргэлжилнэ.
Монголын Үндэсний музейд: "Цайны их зам" үзэсгэлэн 10 дугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!