Токио хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээний 4 дэх өдөр /2024.09.11/ Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Митакэүми /М-3/- тэй учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр давж 4 даваатай болов.
Энэн өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Тобизарюү /М-1/-тэй таарч барилдан түүнд хикиотоши мэхээр унаснаар ганц даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумочдын нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ энэ өдөр Мидорифүжи /М-11/-тэй таарч барилдан түүнд катасүкаши мэхээр унаж 1 даваа, 3 унаатай болоод байна.
Ошома П.Дэлгэрбаяр /М-9/, Рога /М-8/-той учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж, энэ башёг 2 унаа, 2 даваатай үргэлжлүүлж байна.
Энэ башёд Макүүчи буюу дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж буй Онокацү Батжаргалын Чойжилсүрэн /М-14/ 4 дэх өдрийн барилдаанд Нишикифүжи/М-17/-тэй учраа таарч түүнд ёрикири мэхээр унаснаар ганц даваа 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин энэ өдөр Озэки Котозакүра, Атамифүжи /М-2/-тэй барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар 4 даваатай болоод байна.
Мөн энэ өдөр Озэки Оносато, Комүсүби Дайэйшёо-той барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж 4 даваатай боллоо.
Комүсүби Хирадоүми, Охо /М-2/-той барилдаж түүнийг ёритаоши мэхээр давснаар 3 даваатай болов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!