Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр их бороо орно.
Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: 12-13-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үргэлжилсэн усархаг бороо орж, сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны 9 дүгээр сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Нутгийн баруун хагаст өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.
2024 оны 9 дүгээр сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Есдүгээр сарын 13-нд нутгийн зүүн хагаст, есдүгээр сарын 15-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!