Токио хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээний 10 дахь өдөр Сэкиваке Оносато, Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэнтэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 10 даваатай болсон бол Киришима 8 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Котошёохо /М-4/-той таарч барилдан түүнийг ошитаоши мэхээр давснаар 6 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумочдын нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Чураноүми /М-7/-тэй учраа тааран хүч үзэж, түүнийг ошидаши мэхээр хаяснаар 4 даваа, 6 унаатай болов.
Энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр /М-9/ Рюүдэн- /М-14/-тэй таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяж 7 даваа, 3 унаатай болоод байна.
Энэ башёд Макүүчи буюу дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж буй Онокацү Батжаргалын Чойжилсүрэн /М-14/ энэ өдрийн барилдаанд Кинбозан /М-12/-тай учраа таарч түүнийг ёрикири мэхээр давснаар 4 даваа 6 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Харин энэ өдөр Озэки Котозакүра, Гонояама /М-6/-тай барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 3 унаа, 7 даваатай болов.
Комүсүби Дайэйшёо, Охо /М-2/-той таарч хүч үзэн түүнд хикиотоши мэхээр унаж, даваа, унаа адил 5 байгаа бол Охо 6 даваа, 4 унаатай боллоо.
Комүсүби Хирадоүми Тобизарюү /М-1/-тэй барилдаж түүнийг цүкидаши мэхээр хаяснаар 6 даваа, 4 унаатай болов. Харин Хирадоүми 4 даваа, 2 унаатай болоод байна.
Секиваке Аби, Ура /М-5/-тай учраа таарч түүнд тоттари мэхээр унаснаар 2 даваа, 8 унаатай болж, Ура 6 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!