Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эварист Куасси Комлан-ыг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хооронд хөгжиж буй харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Ялангуяа залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангах, хүүхэд, залуучуудын боловсрол, эрүүл мэндийг сайжруулах, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хангах зарим асуудлаар санал солилцов.
Эх сурвалж: ГХЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!