Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн-тэй уулзав.
Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш Вьетнам Улстай энэ онд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглээд, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан өнгөрсөн хугацаанд амжилттай өргөжин бэхжиж ирснийг онцлов.
Вьетнамын Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Вьетнам Улсаас Монгол Улсад дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Талууд дээд хэмжээний айлчлалын үеэр Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын Иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал гаргах, энэ хүрээнд соёл, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг хоёр орны хооронд олон салбарын чиглэлээр харилцаа, хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох талаар мөн санал солилцов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!