БНХАУ-Ын Вэнжоу хотноо 9 дүгээр сарын 26-29-нд зохион байгуулагдсан жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид 5 алт, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн амжилт үзүүллээ.
Тодруулбал, Энэхүү тэмцээний эхний өдөр Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч, ур чадвараа сорьсон “Женко” клуб, ҮШБ-ийн тамирчин Б. Сүхбат алтан медаль хүртлээ.
Харин тэмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д хүч үзсэн ҮШБ, Хэнтий аймаг ОБАСХ-ны тамирчин О.Уранбаяр, 81 кг-д барилдсан “ҮШБ, Хангарьд спорт клуб”-н тамирчин Э.Буянцагаан, эмэгтэйчүүдийн 70 кг-д хүчээ сорьсон ҮШБ, Алдар спорт хорооны тамирчин С.Лхагвадулам нар тус тус алтан медалийн эзэд боллоо.
Зүүн Азийн АШТ-ий сүүлийн буюу 3 дахь өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн -100 кг-д хүч үзсэн ҮШБ, Боржин дэвжээний тамирчин Б.Хүдэрчулуун алтан медаль, эмэгтэйчүүдийн +78 кг-д хүч үзсэн Архангай аймгийн тамирчин Э.Энхзул хүрэл медаль тус тус хүртсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!