Цэцэрлэгийн багш, арга зүйч, эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох шинэчилсэн журмууд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэж, эцэслэн батлагдлаа.
Өнгөрсөн онд Боловсролын багц хууль батлагдсанаар Мэргэжлийн зэрэг олгох, хасах журам хүчингүй болж, тухайн жилд шалгуур хангасан багш нарт “Зөвлөх” мэргэшлийн зэрэг олгох шийдвэр баталгаажилгүй өдийг хүрсэн. Үүнтэй холбоотойгоор журмуудыг шинэчлэн боловсруулж, хүчин төгөлдөр болсон тул багш нарт мэргэшлийн зэрэг болон холбогдох нэмэгдлийг 2024 оны 9-р сараас эхлэн нөхөж олгох юм.
Журмын төслүүдийг хуульд заасны дагуу олон нийтэд хэлэлцүүлж, холбогдох байгууллагуудаас саналыг аван боловсруулав. Шинэчилсэн журмуудад мэргэшлийн зэргийн хүчинтэй хугацааг хадгалах, зэргээ 2-3 удаа бататгасан тохиолдолд байнга хүчинтэйд тооцох, онцлох амжилт гаргавал хугацаанаас нь өмнө зэрэг олгох гэх мэт зохицуулалтыг тусгалаа гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Эх сурвалж: MNB
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!