Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын урилгаар энэ сарын 10-13-нд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ нь хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовтай албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахатын дарга Гурбангули Бердымухамедовтай уулзаж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ.
Мөн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фрагигийн мэндэлсний 300 жилийн ойд зориулан зохион байгуулагдах олон улсын форумд хүндэт зочноор оролцох аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!