Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль 2024 оны 10 дугаар сарын 11-нд орон даяар зохион байгуулж явуулна.
Сонгуулийн ерөнхий хорооны энэ сарын 9-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор тус сонгуульд ашиглах саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь "Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал", "Сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал" гэсэн хоёр хэсэгтэй байх ба тухайн сонгогч өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийн өмнөх зууван дүрсийг дүүргэн будаж саналаа өгөх юм.
Мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө тэмдэглэгээ хийсэн бол тус санал хүчингүйд тооцогдоно гэж Сонгуулийн ерөнхий хороо-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!