Хорват улсын Порец хотод чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 8-13-ны өдрүүдэд болж байна.
Тэмцээнд манай улсаас 32 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Н.Баатар, +130 кг-д А.Алтанхуяг нар алтан медаль хүртсэн бол Ш.Баянмөнх хүрэл медаль хүртэв. Н.Баатар дэлхийн хошой аварга болсон бол Ш.Баянмөнх ахмадын ДАШТ-ий 11 дэх (3 мөнгө, 8 хүрэл) медалиа гардлаа. Ш.Баянмөнх тус тэмцээний хамгийн олон медальтай монгол тамирчин юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!