СТОКХОЛМ, 2024 оны аравдугаар сарын 14 /BBC/. Альфред Нобелийн дурсгалд зориулсан эдийн засгийн салбарын энэ оны шагналыг эрдэмтэн Дарон Асемоглу, Жеймс Робинсон, Саймон Жонсон нар "институциуд хэрхэн бий болж, хөгжил цэцэглэлтэд хэрхэн нөлөөлдгийг судласан бүтээлээрээ" хүртэхээр боллоо.
“Тэд судалгаагаараа улс орнууд хөгжиж цэцэглэхэд олон нийтийн байгууллагууд ямар чухал болохыг харуулсан. Хууль дээдлэх ёс төлөвшөөгүй, эрх баригчид нь хүн амаа мөлждөг нийгэм хөгждөггүй, сайн тал руугаа өөрчлөгддөггүй. Харин шагналтнуудын судалгаа яагаад гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг” гэж Шведийн Шинжлэх ухааны академийн мэдэгдэлд онцолжээ.
Уламжлал ёсоор 10 дугаар сарын эхээр болдог “Нобелийн долоо хоног” гэгддэг шагналтан тодруулах ажиллагаа эдийн засгийн салбарын шагналтнуудыг тодруулснаар өндөрлөдөг.
Эдийн засаг бол залуу шинжлэх ухаан бөгөөд эл салбарын талаар Альфред Нобелийн гэрээслэлд тусгагдаагүй юм. Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төв банкны шагнал гэж албан ёсоор нэрлэдэг энэхүү шагналыг тус банк 300 жилийн ойдоо зориулан 1968 онд санаачилж, анхны шагналыг 1969 онд гардуулсан түүхтэй.
Эх сурвалж: МОНГЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!