Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
2024 оны 10 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 7-9 хэм дулаан байна.
2024 оны 10 дугаар сарын 25-29 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 25-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!