Монгол Улс НҮБ-ын Бүрэн эрхт гишүүн болсны 63 жилийн ой тохиож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад
Огноо
Унших
20 минут 2 секунд

Монгол Улс НҮБ-ын Бүрэн эрхт гишүүн болсны 63 жилийн ой тохиож байна

Олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/ 1945 оны 10 дугаар сарын 24-нд үүсэн байгуулагдаж, дэлхийн 50 улс нэгдсэн түүхтэй билээ.

Эдүгээ дэлхийн 193 орныг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том олон улсын байгууллага болох НҮБ-д Монгол Улс гишүүнээр элссэн 63 жилийн түүхт ой энэ жил тохиож байна.

Их Чингис хааны 8 зууны тэртээ байгуулсан Их Монгол Улсын гал голомт болж Ази тивийн цээжинд оршиж ирсэн Ардчилсан Монгол Улсыг дэлхий дахин албан ёсоор хүлээн зөвшөөрч, НҮБ-ын гишүүн, Бүрэн Эрхт Тусгаар улсаар тунхагласан 63 жилийн өмнөх түүхэн үйл явдлыг өнөөгийн монголчууд эргэн дурсах учиртай.

Өнөөдрөөс яг 60 жилийн өмнө 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр АНУ дахь НҮБ-ын Хурлын танхимын индрээс Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээн царгисан баргил хоолойгоор дэлхий дахинд зарлан тунхагласан хүн бол Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, проффессор, дипломатч, БНМАУ-ын Гадаад явдлын яамны орлогч сайд Дондогийн Цэвэгмид агсан билээ.

Хожим нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн ач холбогдлыг ГХЯ-ны сайд асан Ц.Гомбосүрэн: “Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш гол тэмцсэн асуудал бол тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх байлаа. Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх гэж 25 жил болсон. Харин ЗХУ-аас 1921 онд Ардын Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн. 1924 оны 11 дүгээр сарын 26-нд дэлхий дахинд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан юм. Харин 1924 оны 5 дугаар сард байгуулсан Орос, Хятадын харилцааны зарчмын тухай гэрээнд Монгол бол Хятадын салшгүй хэсэг гэж бичсэн байдаг. Уг гэрээ 1946 он хүртэл хүчин төгөлдөр байлаа. Тэгэхээр ЗХУ, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрх зүйн үүднээс үзэхэд албан ёсны гэдэг нь тодорхой биш байлаа. Харин Дэлхийн II дайны дараа 1945 онд дэлхий дахины байдал өөр болсон. Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо дэлхийн хэмжээнд баталгаажуулна гэдэг үнэхээр чухал үйл явдал байсан” хэмээн дүгнэж хэлсэн юм.

Түүхийн баримтыг сөхвөл, 1961 оны энэхүү хуралдаанд оролцохоор Монголын Улсаас Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид тэргүүтэй Б.Жаргалсайхан, Б.Дашцэрэн, Б.Ванчиндорж нарын төлөөлөгчид алсын АНУ-ыг зорьсон юм.

НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 16 дугаар чуулганы 1043 дахь Бүгд хурлаар гаргасан 1630 дахь тогтоолд: 1961 оны 10 дугаар сарын 25-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг шийдсэн “Аюулгүйн зөвлөл”-ийн зөвлөмжийг хүлээн авч, мөн БНМАУ-ын гишүүнээр элсэхийг хүссэн өргөдлийг харгалзан үзсэний үндсэн дээр БНМАУ-ыг НҮБ-ын гишүүн болохыг зөвшөөрөв гэжээ. Ийнхүү Монгол Улсын болон дээр дурдсан улстөрч, дипломатуудын уйгагүй хичээл зүтгэл үр дүнд хүрч өнөөгийн туурга тусгаар бүрэн эрхт улсыг тунхагласан түүхтэй.

Монгол Улс 15 жилийн турш уйгагүй санал хүргүүлсний дүнд НҮБ-ын 101 дэх Бүрэн эрхт гишүүн улс болсон энэ түүхэн үйл явдлыг өнөөгийн Монгол Улсын иргэн бүр дурсан санаж байх ёстой.

Дэлхийн II дайны дараа НҮБ дэлхийд шинэ дэглэм тогтоож, хүчний харилцааг зохицуулахад хамгийн чухал нөлөөтэй байгууллага болсон. Иймд Монгол Улс дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын харилцаанд идэвхтэй оролцоход НҮБ-д элсэн орох зайлшгүй шаардлагатай болсон юм.

Үүнийг монголчууд соргогоор мэдэрч НҮБ-д гишүүнээр элсэх зорилт тавьсан боловч тухайн үеийн хоёр том үзэл суртлын сөргөлдөөний улмаас уг хүсэл, зорилт биелэгдэхгүй ийнхүү 15 жил дуншсан байдаг.

Манай улс анх 1946 онд НҮБ-д элсэх өргөдлөө өгснөөс хойш 1947,1948,1949, 1952, 1955, 1956, 1957 онуудад өргөдлөө дахин дахин дэвшүүлж байжээ. Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг 1946-1961 оны хооронд Ерөнхий Ассемблейн чуулганаар нийтдээ 13 удаа ямар нэг хэлбэрээр хэлэлцсэн байдаг.

Ташрамд, мартах аргагүй нэгэн гэгээн түүхийг дурсахад, Далайн чанад дахь их гүрэн Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд одоогоос 60 жилийн тэртээ буюу 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон Ерөнхий Ассемблейн чуулганаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын алтан соёмбот далбаа мандаж Бүрэн Эрхт Тусгаар улс гэдгээ тунхаглан зарлахад чуулганы ажиглагчийн суудлаас Ази төрхтэй нэгэн эр нүдэндээ баярын нулимстай гүн хүндэтгэлтэй харж суусан билээ.

Нэгэн жарны өмнөх түүхэн энэ үйл явдлыг хөндлөнгөөс харсан хүн бол Дилов хутагтын Монгол газар төрсөн 5 дахь хойд дүрээр 5 настайдаа тодорч, Монгол туургатан даяар нэрээ мөнхөлсөн Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Башлуугийн Жамсранжав байсан юм.

Монголч эрдэмтэн Хангины Гомбожав: “Богдын Засгийн газарт Дилов хутагт хамгийн өндөр цол хэргэмтэй лам байсны хувьд өөрийн цаг үеийн ээдрээтэй ажил хэрэгт татагдан орсон. Тэрбээр ахмад үеэр зогсохгүй залуу үеийнхний итгэл хүндлэлийг хүлээж чаддаг хүн байсан юм” гэж онцолсон байдаг.

Дондогийн Цэвэгмидийн хүү Монгол Улсын Төрийн шагналт уран барималч Ц.Амгалан: “Дилов хутагт нулимс унагаж суусан юм гэнэ лээ. Аав харин уулзсан тухайгаа ердөө ярьж байгаагүй. Бодвол үзэл суртлын хүнд хэцүү үед ярьж болдоггүй зүйл байсан юм болов уу” гэж дурссан байдаг.

Дилов хутагт Жамсранжав их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд аргагүйн эрхэнд харь газар очоод тухайн үеийн Өвөр монголын Хун тайж Дэмчигноров, Хятадын тэргүүн асан Чан Кайши, Түвдийн Далай лам зэрэг хүмүүсийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Улмаар 1948 оны сүүлчээр АНУ-ын Балтимор хот дахь Жон Хопкинсын Их сургуулийн Олон улсын харилцааны салбарын захирал Оуэн Латтиморын урилгаар тус сургуульд багшилснаар Америк дахь монголчуудын шарын шашны анхны дуганы тэргүүн болж, үйлс бүтээл нь дэлхий дахинд танигдсан гэгээнтэн билээ.

Дилов хутагт 1960 онд “Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил Нэгдсэн Үндэстний Байгууллагад бие даасан гишүүн байж болно” хэмээн Чан Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа. Дилов хутагт 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж бодоогүй нь лавтай. Тэрбээр эх орондоо эргэж ирэхийн хүсэл их байсан ч түүнд даалгавар өгсөн хүмүүс нь өөрсдөө хэлмэгдлийн шуурганд өртөж, Хутагтын эх оронч-тагнуулч гэдгийг гэрчлэх хүн үгүй болжээ. Иймд тэрээр гадаадад цагаачлан амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт тагнуулын байгууллагын архивт хадгалагдаж байна. Хожим 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавт холбогдох хэргийг хүчингүй болгон цагаатгажээ.

Дилов хутагт эх орноосоо алсад 30-аад жил амьдрахдаа унасан газар, угаасан ус, төрөлх монголоо марталгүй, сэтгэлийн үзүүрт ямагт эрхэмлэн дээдэлж, монгол ухаан, төгс эрдмээрээ очсон газар орны зон олны талархал, хүндлэлийг хүлээсэн юм. Түүний эх орноо гэсэн энгүй их сэтгэл, эзэмшсэн хосгүй эрдэм чадлыг өнөөгийн монгол хүн бүр бахархан дурсах учиртай. Тэрбээр, Тусгаар улс болсон эх орондоо ирж амжилгүй, 1965 оны 4 дүгээр сарын 7-нд 83 насны сүүдэр дээрээ Нью-Йорк дахь өргөөндөө таалал төгссөн билээ.

Нэгэн жарны өмнө буюу 1961 оны 10 дугаар сарын 27-ний өдөр орчин үеийн Монгол Улсын хөгжлийн шинэ үе эхэлсэн гэж түүхч, судлаачид дүгнэдэг. Монгол Улс ийнхүү НҮБ хэмээх олон улсын хамтын нийгэмлэгт албан ёсоор элсэн орсон нь өөрийн дуу хоолойгоо дэлхийн улс орнуудад хүргэж, “цөлөгдмөл” байдлаас гарах түүхэн боломж нээгдсэн юм.

Монгол Улс тухайн үеийн НҮБ-ын гишүүн 100 тусгаар улсаар, өөрийн Тусгаар Тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулсан нь үнэлж баршгүй том үйл явдал болсон юм. Монгол Улс, НҮБ-д элссэнээр тус байгууллагын гишүүн улс орнуудтай дипломат харилцаа тогтоох боломж нээгдсэн.

Анх 1946 онд 51 гишүүнтэй байгуулагдсан НҮБ өнөөдөр 193 гишүүн улстай болж, эгнээгээ тэлсэн бөгөөд НҮБ-ын 30 гаруй төрөлжсөн байгууллага, сан, хөтөлбөр дэлхийн улс түмэнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа юм.

НҮБ-д элсэж байх үед Монгол Улс ердөө 19 улстай дипломат харилцаатай байсан бол өнөөдөр дэлхийн 192 улстай дипломат харилцаа тогтоосон олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн улс болжээ. Мөн эдгээр 192 улс оронтой 1318 гэрээ, хэлэлцээр тогтоосон. Манай улс өнгөрсөн он жилүүдэд 294 олон талт гэрээ, конвенцид нэгдэж, 80 орчим олон улсын болон бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагад элссэн байна.

Өнгөрсөн 60 жилийн хугацаанд НҮБ болон түүний системийн байгууллагуудаас Монгол Улсад мэргэжил, арга зүй, санхүү, техник технологийн асар их туслалцаа үзүүлснээр үндэсний нийгэм, эдийн засаг, засаглалын хөгжилд бодитой дэмжлэг болсоор байгаа юм. Эдүгээ НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсын тогтвортой хөгжил, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн манай оронд суурин төлөөлөгчийн газартай ажиллаж байгаа юм.

НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, тусгаар улсын хувьд тус байгууллагаас тусламж дэмжлэг авах эрх нээлттэй байж 1963 оноос эхэлж НҮБ-аас олон сая ам.долларын тусламж тэтгэлэг, техникийн туслалцаа аваад байна.

Мөн энэ хугацаанд НҮБ, түүний системийн удирдах байгууллагад Монгол Улс сонгогдон үүрэг гүйцэтгэсэн юм. Тодруулбал, НҮБ-ын бүтцийн үндсэн 6 байгууллагаас Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн гишүүнээр 2 удаа /1973-1976, 2010-2012/, Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр нэг удаа /2016-2018/ сонгогдон ажилласан юм. Мөн Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг 1992 онд зарласан билээ.

НҮБ-ын үйл ажиллагааны гурван тулгуур болсон хүний эрх, энх тайван, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд Монгол Улс идэвхтэй оролцож байгааг НҮБ-аас онцлон сайшааж байгаа юм.

Монгол Улс 2002 онд анх удаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, хоёр зэвсэггүй цэргийн ажиглагчаа Баруун Сахар дахь нийтийн санал асуулга зохион байгуулах НҮБ-ын Ажлын хэсэгт илгээсэн түүхтэй. Улмаар Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газар хоёр ажилтан нэмж илгээж байжээ. Энэ цагаас хойш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 30 орчим цэргийн баг, 300 орчим цэргийн ажиглагч, штабын офицерыг сургаж бэлтгэн, нийтдээ 10 мянга гаруй цэргийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж, мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр байна.

Үндэсний агаарын тээврийн МИАТ ТӨХК энхийг сахиулагч нартаа үйлчилж эхэллээ. Тодруулбал, Өнгөрсөн мягмар гарагт /2024.10.22/ тус компанийн “Боинг” хөлөг Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох үүрэг хүлээсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бие бүрэлдэхүүнийг тээвэрлэн хүргэсэн юм.

Монгол Улс 2002 оноос эхлэн энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн бөгөөд 20 гаруй жил гадны агаарын тээвэрлэгчдээр нислэг үйлдэж байсан бол 2023 оны 10 дугаар сард МИАТ ТӨХК Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар энэ оноос энхийг сахиулагч нараа ийнхүү тээвэрлэж эхлэв. Энэ удаа 13 дахь ээлжийн 230 энхийг сахиулагчид анх удаа Монгол Улсын төрийн далбаатай агаарын хөлгөөрөө БНӨСУ-ыг зорьсон юм.

2021 оны байдлаар НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны шугамаар ажиллаж буй дэлхийн 126 улс орноос нийт энхийг сахиулагчдын тоогоор 25-д, эмэгтэй цэргийн албан хаагчдын тоогоор 17-д, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаар манай улс Ази тивдээ тэргүүлж байна. Түүнчлэн 2006 оноос хойш 645 эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгээд байгаа юм байна.

Өнөөгийн “Ковид-19” халдварын хүнд үед ч Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд 10 дахь ээлжийн цэргийн багаа 2020 оны 10 дугаар сард илгээж байсан юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш цар тахлын үеийг “Энэ бол бидний нэгдэх, аливааг өөрчилж сайжруулах, илүү тэгш шудрага, уян хатан улс нийгмийг цогцлоох цаг гэж онцлоод НҮБ-ыг энэ зарчмаараа удирдаж буйг би маш зөв зүйтэй хандлага” хэмээн харж байгаа гэж онцолж байв.

Ташрамд сонирхуулахад, Тэртээ 1945 оны 10 дугаар сараас байгуулагдсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг өнөөдрийг хүртэл 10 өөр улсын иргэн хашсан байдаг. Тодруулбал, хамгийн анх ИБУИНВУ-ын дипломат Гледвин Жеб /Gladwyn Jebb/ /1900–1996/ 1945 оны 10 дугаар сарын 24-нөөс 1946 оны 2 дугаар 01-нд НҮБ-ыг байгуулах бэлтгэх хорооны Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар 101 хоног ажиллаж байжээ.

Норвеги улсын иргэн Трюгве Хальвдан Ли /Trygve Lie, 1896–1968/ 1946 оны 2 дугаар сарын 2-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор сонгогдон, анхны даргаар 6 жил 282 хоног ажилласан юм.

Харин 2 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар Швед улсын иргэн Даг Хаммаршёльд /1905–1961/ 1953 оны 4 дүгээр сараас 1961 оны 9 сарын 18 хүртэл ажилласан бол Бирм буюу өнөөгийн Мьянмар улсын иргэн У Тан /1909–1974/ 1961-1971 онд энэ хүндтэй албыг хашсан 3 дахь хүн болсон юм.

НҮБ-ын 4 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар Австри Улсын иргэн Курт Вальдхайм /1918–2007/ 1972.01.01-1981.12.31-ний хооронд 9 жил, 364 хоног ажилласан бол Перу улсын иргэн Перес Де Куэльяр /1982.01.01-1991.12.31/ 9 жил 364 хоног энэ албанд ажилласан 5 дахь хүн болж байв.

Арабын Бүгд Найрамдах Египет улсын иргэн Бутрос Бутрос-Гали /1922–2016/ 1992-1996 онд ажилласан НҮБ-ын 6 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм. Түүний дараа Гана Улсын иргэн Кофи Атта Анан 1997-2006 онд энэхүү хүндтэй албыг хашсан байна.

Харин 8 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар БНСУ-ын иргэн Бан Ги Мүүн /2007.01.01-2016.12/ 10 жил ажилласан юм. Португал улсын иргэн Антониу Маниуэль де Гутерриш /António Guterres/ 2017 оноос НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас хамгийн анх 1977 онд Монгол Улсад айлчилсан дарга бол Курт Вальдхайм юм. Мөн 1987 онд Хавьер Перес Де Куэльяр, 2002 онд Кофи Анан, 2009 онд Бан Ги Мүүн нар манай улсад ирж байсан түүхтэй.

IMG-41181369a50c98d2258a36c57a8bcbbc-V-1024x682

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 8 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн билээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаанд оролцсон юм.

Энэхүү айлчлал нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60, 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцсан онцгой үйл явдал болсон юм.

ӨНӨӨДӨР: НҮБ-ын өдөр тохиож байна
ӨНӨӨДӨР: НҮБ-ын өдөр тохиож байна
 
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна