БОХХААБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг хэлэлцэж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
23 минут 37 секунд

БОХХААБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг хэлэлцэж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2024.10.24/ хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн 55.5 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд хуралдаан Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хуулийн төслүүдийн талаарх танилцуулгадаа, ирэх 2025 он нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны бүтэн жил учраас төсвийн бодлогыг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатайг дурдлаа.

Шинэ 30 жилийн хөгжлийн суурийг тавих томоохон төслүүдийг эхлүүлэх, төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэсэн 2025 оны төсөвт байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр тусгасан онцлох арга хэмжээг дурдсан. Тухайлбал, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан, үйлдвэрлэл, хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт төвийн бүсийг “Эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэржилт, эрчим хүчний дэд бүс”-ээр тодорхойлж энэ хүрээнд хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, судалгаа, хөгжлийн төв байгуулж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг үе шаттайгаар нүүлгэх зорилт тусгагдсан. Үүний дагуу хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг харьяа байгууллагуудын хамт Дархан-Уул аймаг руу 2025 онд нүүлгэх ажлыг зохион байгуулах бөгөөд шаардагдах зардлыг төсвийн төсөлд тусгасан гэж байв.

Өсөн нэмэгдэх хүнсний хэрэгцээг хангах зорилгоор "Атрын IV аян"-ыг хэрэгжүүлж, "Хүнсний хангамж, аюулгүй байдал", "Цагаан алт", "Шинэ хоршоо-чинээлэг малчин" зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлнэ гэлээ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг байгальд ээлтэй хөгжлийг дэмжсэн хэлбэрээр зохион байгуулж, агаар, орчны бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүний төрөл хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ. Энэ хүрээнд банкаар дамжуулан айл, өрхийг эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцад хамрагдах боломжоор хангах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, байгальд ээлтэй хэрэглээ, үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд чиглүүлнэ гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд танилцуулгадаа тодотгов.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын харьяа байгууллагын төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.4 тэрбум төгрөгөөр бууруулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын харьяа байгууллагын төсөвт төвлөрүүлэх орлогыг 0.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төлөвлөснөөс шалтгаалж нийт орлогын дүн 0.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 286.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг дурдаад төсөв нэмэгдүүлсэн шалтгаан, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан байна хэмээн дүгнэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Б.Уянга, Ж.Батжаргал, М.Мандхай, Ц.Идэрбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, З.Мэндсайхан нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2024 оны тодотголоор 240 тэрбум, 2025 оны улсын төсөвт 554 тэрбум төгрөгийг хувийн хэвшилд татаас олгохоор төсөлд тусгасан. Үүний цаана хэчнээн малчин өрх зээл авч, амьдрал ахуйгаа дээшлүүлэх талаар лавлаж байлаа.

Мөн усны хайгуул, судалгааг эрчимжүүлэх асуудлыг төсвийн төсөлд хэрхэн тусгасныг, улмаар говийн бүсийг усжуулах төслийг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх, ойн хортон шавжийг устгахад хэчнээн талбайг хамруулж, төсөвт хэдэн төгрөг тусгасныг тодруулж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариултдаа "Салбарын төсөв энэ жил нэмэгдсэн. Гэхдээ шинээр нэмэгдэж буй хөрөнгө оруулалт байхгүй. Салбарын хэмжээнд 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсанаас худаг гаргахад 1.6 тэрбум, 21 аймгийн Хөдөө аж ахуйн газарт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж авахад 1.6 тэрбум, аймгуудын Хөдөө аж ахуйн газрын барилгын их завсар, үйлчилгээнд 1.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ бүхэн сайдын захиран зарцуулах төсөв. Харин үлдсэн 777.5 тэрбум төгрөгийн урсгал зардалд “Хүнсний хувьсгал”-д 196.1 тэрбум, "Цагаан алт" хөтөлбөрт 113.2 тэрбум, “Атрын IV аян”-д 98.7 тэрбум, "Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөдөлгөөнд 193.4 тэрбум төгрөгийг арилжааны банкнаас олгосон зээлийн хүүгийн татаасанд зарцуулна. Өмнө нь энэ чиглэлийн зээл олгох шийдвэрийг салбарын яам, агентлаг гаргадаг байсан бол бодлогын томоохон өөрчлөлтийн дагуу цаашид арилжааны банкуудын шалгуураар төслүүдийг санхүүжүүлнэ. Энэ төрлийн зээлийн 10-12 хувийн хүүгийн дэмжлэгийг яамны урсгал зардлаас дамжуулан олгож байна" гэв.

Мөн тэрбээр салбарын яамнаас үйлдвэрлэлийг дэмжсэн таван төрлийн урамшууллыг олгож байгааг хэллээ. Малчдаас сүүний үйлдвэрт тушаасан литр тутамд 1000 төгрөг, үйлдвэрт тушаасан килограмм ноос тутамд 2000 төгрөг, нэхий тутамд 3000 төгрөг, сарлагийн хөөврийн килограмм тутамд 10000 төгрөг, ногоочдын борлуулсан хүнсний ногооны тонн тутамд 100.000 төгрөг, тариаланчдын гурилын үйлдвэрт тушаасан улаанбуудайн тонн тутамд 85000 төгрөг гэх зэргээр үйлдвэрлэл дэмжсэн санхүүжилтийн бодлогыг хэрэгжүүлж байна гэв.

Харин Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариултдаа "Ойжуулалт, мод тарих нь хүлэмжийн хийг маш сайн шингээдэг тул энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна. Энэ жилийн төсвийн төсөлд ойн нөхөн сэргээлт, мод үржүүлгийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ойн хөнөөлт шавжийн тархалтын судалгаа, устгалын ажилд 10.0 тэрбум төгрөг, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр 1.0 тэрбум төгрөг, ойн төлөв байдлыг сайжруулах арчилгаа цэвэрлэгээнд 2.3 тэрбум төгрөг төсөвлөсөн" гэв.


Мөн тэрбээр усны асуудал нь байгаль орчны төдийгүй дэд бүтцийн суурь асуудал тул Засгийн газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэв. “Орхон-Онги", “Хэрлэн-Тооно” төслүүдийг яаралтай эхлүүлэх, холбогдох тооцоо судалгааг нарийвчлах ажлуудыг хийнэ. “Хэрлэн-Тооно” төслийн ТЭЗҮ-г "Оюутолгой" ХХК гурван сая ам.доллараар санхжүүлжүүлж байгаа бөгөөд 2025 онд дуусна хэмээх нэмэлт тайлбарыг өгсөн.

Хуулийн төслийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын явц байдлын талаар салбарын сайд мэдээлэл хийлээ

Дараа нь Өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын явц байдлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллийг сонсов.

Салбарын сайд Ж.Энхбаяр мэдээлэлдээ, 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 405.3 мянган тонн үр тариа, үүнээс улаанбуудай 397.6 мянган тонн, 239.1 мянган тонн төмс, 221.2 мянган тонн хүнсний ногоо, 160.7 мянган тонн тэжээлийн ургамал, 560 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан. Хураасан ургацын хэмжээг өмнөх онтой харьцуулахад улаанбуудай 12.6 хувь буурсан бол тосны ургамал 1.3 хувь, төмс 33.3 хувь, хүнсний ногоо 14.0 хувиар тус тус нэмэгдсэн байна. Намрын ургац хураалтаас стратегийн нөөцөд “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК 38.2 мянган тонн, найман гурилын үйлдвэрт 134.92 мянган тонн, нийтдээ 173.16 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлээд байна гэлээ.

Мөн Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн”-ний хүрээнд арилжааны 10 банкнаас жимс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 400 иргэн аж ахуйн нэгжид 20.5 тэрбум, газар тариалангийн үйлдвэрлэгч 489 иргэн аж ахуйн нэгжид 91.3 тэрбум, нийтдээ 111.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, хаврын тариалалт, уринш боловсруулах, ургамал хамгаалах ажлыг технологийн хугацаанд явуулах, ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах боломжийг бүрдүүлсэн гэв.

Түүнчлэн аймаг, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд энэ оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 9.1 мянган тонн өвс, 4.2 мянган тонн тэжээл буюу өвсний нөөц бүрдүүлэлт 48.6 хувьтай, тэжээлийнх 44.1 хувьтай байна. Хадлангийн нөөц дутмаг говийн бүсийн аймгууд өвсний нөөц бүрдүүлэх худалдан авалтыг зохион байгуулж байна. Худалдан авалтууд ирэх сарын 15-ны дотор бүрэн дуусаж, өвсний нөөц бүрдэнэ хэмээн салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Мөн улсын хэмжээнд 2024 онд 93.7 мянган га талбайд малын тэжээл тариалж, 160.7 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авсан, үр тарианаас үйлдвэрлэлээс 87.8 мянган тонн улаанбуудайг малын тэжээлд шилжүүлэх урьдчилсан төлөвтэй байгаа аж.

Ж.Энхбаяр сайд мэдээлэлдээ, Монгол Улс хүн амынхаа махны хэрэгцээг дотооддоо 100 хувь хангаж байгаа бөгөөд 2024 оны хүнсний хэрэгцээнд нийт 122.6 мянган тонн, 2025 оны хүнсний хэрэгцээнд 124.0 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн шаардлагатай боловч бодит хэрэглээ 2.7 дахин их байна. Монгол Улсын мал сүргийн тоо 2015-2023 онд дунджаар 2.6 хувиар өсөж 2023 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 64,681.8 мянган толгой, 2024 онд 15.4 сая төл хүлээн авч бойжуулсан, малын зарлага, хорогдлыг хасаад 2024 оны хагас жилд 66,872.0 мянган толгой мал тоологдсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр яамны урьдчилсан тооцооллоор 2024 оны өвлийн улиралд нийт 10.0 сая толгой малыг хүнсэнд, 6.0 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар байна. Монгол Улс 2024 онд 6,067.1 мянган толгой мал буюу 202.9 мянган тонн мах экспортлох нөөц байгааг онцолсон.

Түүнчлэн малын эрүүл мэндийн талаар 2024 онд 20.6 тэрбум төгрөгөөр нийт 51.7 сая тун вакциныг худалдан авч, нөөц бүрдүүлсэн. Малын вакцинжуулалт болон бусад арга хэмжээ 83 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Малын гоц халдварт шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчнөөс сэргийлэх вакциныг импортоор, хонины цэцэг, бусад зургаан нэрийн халдварт болон архаг халдварт өвчин, бруцеллёзоос сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэн малын эрүүл мэндийг хамгаалахад ашиглаж буйг Ж.Энхбаяр сайд мэдээлэлдээ дурдлаа. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж, санал хэлсэн.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын үйл ажиллагааны талаарх мэдээлэл сонслоо

Хуралдааны төгсгөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, салбарын үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонслоо.

Энэ талаар салбарын сайд С.Одонтуяа мэдээлэл хийсэн. Тэрбээр салбарын үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гишүүдэд цаасаар тараасан тул мэдээллийг товч танилцуулав. Тухайлбал, сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.4 хэмээр дулаарч, өвлийн улиралд орох хур тунадасны хэмжээ ялимгүй нэмэгдэж, харин дулааны улирлын хур тунадасны хэмжээ зарим бүс нутагт багасаж мөнх цас, мөсөн голын хэмжээ 29.9 хувиар буурч, цэвдэг хайлж, багасаж байгааг судлаачид тогтоогоод байна. Иймд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон 2025 оны улсын төсөвт салбарын яамдын хэрэгжүүлэх зорилт арга хэмжээг тодорхой тусгаж, үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг хангуулж, үр дүнг ахиулахад анхаарч ажиллах шаардлагатай байна гэж байлаа.

Мөн 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн байна. Үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна. Сүүлийн 30 жилд мал сүргийн тоо толгой гурав дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч байгаа нь цөлжилтийн үндсэн шалтгааны нэг болсон. Улмаар уул уурхай эрчимтэй хөгжиж, үүнтэй холбоотой эвдэрсэн газрын тоо хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Улаанбаатар хотын хөрсний бохирдол, экогеохимийн судалгаагаар 360 цэгээс сорьц авч шинжлэхэд 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн хэмээн сайд мэдээлэлдээ тодотгосон.

Улаанбаатар хотод 2023 онд 697.626 автомашин тоологдсон ба өмнөх оноос 8.2 хувиар нэмэгдсэн байна. 2024 оны хүйтний улирал 01 дүгээр сарын Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад PM10 тоосонцор 5, хүхэрлэг хий нь 10 хувиар бага, харин PM2.5 тоосонцор 4, азотын давхар исэл нь 11 хувиар тус тус их гэж байлаа.

Түүнчлэн улс орны эдийн засгийн өсөлт, хотжилт, хүн амын төвлөрөл, иргэдийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын бүтэц өөрчлөгдөн, хэмжээ нь жилээс жилд өсөж 2.2 сая тоннд хүрсэн байна. 2023 онд энгийн хатуу хог хаягдлын 63.7 хувийг өрхийн хог хаягдал, 36.3 хувийг аж ахуйн нэгж байгууллага, зам талбай, бусад газраас цуглуулсан хог хаягдал эзэлж байна. Аюултай хог хаягдлын хэмжээ 2023 онд 1089.4 мянган тонн болж, 281 хувиар өссөнийг онцолсон.

Монгол Улсад ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээнд 2023 оны байдлаар цаг уурын шинжилгээний 318 өртөө, харуул, агаар мандлын дээд давхаргыг судлах 4 станц, шар шороон шуурганы 9 станц, хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах 2 станц, цаг уурын Доплерын радарын 1 станц, ус судлалын шинжилгээний 155 өртөө, харуул, Орчны хяналт шинжилгээний 22 лаборатори агаарын чанарын хяналтын 36 станц, хүчиллэг тунадасны 1 харуул, усны чанарын хяналтыг 184 цэгт, хөрсний чанарын хяналтыг 1550 цэгт дээж авч шинжилгээ хийж байна. Энэ хүрээнд судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нэмэгдүүлж, уур амьсгалын сөрөг үр дагаврыг арилгах, бууруулах шинжлэх ухаанд суурилсан бодлогын оновчтой шийдвэр гаргах, ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын үндэсний сүлжээг өргөтгөх, орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлэх, автоматжуулах, албан хаагчдыг мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлж, тэдний гүйцэтгэж байгаа ажил үүрэг, ур чадварт нийцсэн цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хүний нөөц, нийгмийн баталгааг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг С.Одонтуяа сайд мэдээлэлдээ дурдлаа.

Олон улсын хэмжээнд санаачлан хэрэгжүүлж буй газар нутгийг тусгайлан хамгаалах 30 ба 30” санаачилгыг Монгол Улс 1992 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид олон улсын чиг хандлагын дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, хамгаалалтын менежментийг сайжруулах хүрээнд улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хувийг хуулийн дагуу байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах, хамгаалалтын менежментийг байгаль орчныг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг тодорхой болгохоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барихаар бэлтгэж байна гэв.

Монгол орны усны нийт нөөц олон жилийн дунджаар жилд 564.8 км3 бөгөөд үүний 90 гаруй хувийг гадаргын ус, 1.91 хувийг газрын доорх ус бүрдүүлдэг. 2023 оны байдлаар 679.1 сая шоометр ус ашиглаж байгаагийн 50 гаруй хувийг газрын доорх усаар хангаж байна. Ус хэрэглэгчдийн хэтийн төлөвөөс харахад 2030 онд ус хэрэглээ 3-4 дахин нэмэгдэхээр төлөвтэй байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Түүнчлэн амьтны тархац нөөцийн судалгааг цаашид улсын хэмжээнд үе шаттай, тогтсон давтамжтайгаар хийж, нөөцийг зөв тогтоох, зохистой менежмент хэрэгжүүлэх, агнуур зохион байгуулалтын судалгааны явцад хяналт тавих, хэрэгжилтийг жил бүр хянах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.

Салбарын сайд мэдээлэлдээ, улсын хэмжээнд 2024 оны эхний хагас жилийн байдлаар уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй 117 аж ахуйн нэгжид байгаль орчны хяналтын чиглэлээр хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 164 заалт бүхий албан даалгавар өгч, 19 аж ахуйн нэгжид эрх хязгаарлах арга хэмжээ авч, 4 аж ахуйн нэгжид албадлагын арга хэмжээ авхуулахаар шүүхэд шилжүүлсэн байна. Мөн 448.8 сая төгрөгийн торгох шийтгэл, 2.5 тэрбум төгрөгийн байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр оногдуулж ажилласныг тодотголоо.

Мөн 2024 оны эхний хагас жилийн байдлаар 50.6 сая модыг тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэж байна. Намрын мод тарих ажлын хүрээнд 60 сая дахь модыг тарихаар төлөвлөн мод тарих ажил үргэлжилж байна. 2021-2024 онд 120 сая мод тарихаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл нь 42.4 хувьтай байна гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан байгаль орчны нөөцийн үнэлгээг бодитой хийж, хариуцлагажуулах, улмаар говийн бүсийг усжуулах төслийг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Замира мод тарих үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шинэлэг санаачилга гарган ажиллахад анхаарах шаардлагатайг дурдаад гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр хангах салбарын сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаррэта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
БНИУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жованна Пиккаррэта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
 
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

ӨНӨӨДӨР: 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

ӨНӨӨДӨР: 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарлаа

Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарлаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Хар материйг судлах шинэ дуран авайг хөөргөжээ

Хар материйг судлах шинэ дуран авайг хөөргөжээ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Сурвалжлага: 250 тэрбумын зардалтай COP17 Монголд юу үлдээв?

Сурвалжлага: 250 тэрбумын зардалтай COP17 Монголд юу үлдээв?

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ, Венесуэл түүхэн хэлцэл байгуулжээ

АНУ, Венесуэл түүхэн хэлцэл байгуулжээ

Ф.Хргович IBF-ийн хэт хүнд жингийн аварга боллоо

Ф.Хргович IBF-ийн хэт хүнд жингийн аварга боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголын баг өнөөдөр талбай дээрээ Вьетнамын шигшээг илт давуу ялав

Монголын баг өнөөдөр талбай дээрээ Вьетнамын шигшээг илт давуу ялав

Энэ онд 1.2 сая шахам тонн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна

Энэ онд 1.2 сая шахам тонн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна

Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа

Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа

Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй

Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй

ӨМНӨГОВЬ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын гүүрэн байгууламжийн тулгуурын ажлыг дуусгажээ

ӨМНӨГОВЬ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын гүүрэн байгууламжийн тулгуурын ажлыг дуусгажээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, ЕХОБ-ны захиралтай уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, ЕХОБ-ны захиралтай уулзлаа

Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана

Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

ӨНӨӨДӨР: “Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн“ хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн“ хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Алтан намар-2026” өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна

“Алтан намар-2026” өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна

Улаанбаатар 22-24  хэм дулаан байна

Улаанбаатар 22-24  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байжээ

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байжээ

500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ

500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ

Маргааш “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно

Маргааш “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно

ӨНӨӨДӨР: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Улаанбаатар 19-21  хэм дулаан байна

Улаанбаатар 19-21  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ransomware бүлэглэлүүд олширч, кибер халдлагын эрсдэл нэмэгдэж байна

Ransomware бүлэглэлүүд олширч, кибер халдлагын эрсдэл нэмэгдэж байна

ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрханы бэлд эхэлнэ

ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрханы бэлд эхэлнэ

Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Unitree компанийн хувьцааны ханш 6 дахин өсжээ

Unitree компанийн хувьцааны ханш 6 дахин өсжээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Х.Гарамханд: Дэлхийд үнэлэгдэхүйц орд олж, илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг

Х.Гарамханд: Дэлхийд үнэлэгдэхүйц орд олж, илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ж.Инфантино дөрөв дэх удаагаа сонгогдох эрхгүй гэжээ

Ж.Инфантино дөрөв дэх удаагаа сонгогдох эрхгүй гэжээ

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

ӨНӨӨДӨР: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно

ӨНӨӨДӨР: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно

Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ

Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ