Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад уулархаг нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.
2024 оны 10 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.
2024 оны 11 дүгээр сарын 01-05 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Ирэх 11 дүгээр сарын 01-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 2-нд нутгийн зарим газраар, 03-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -18-23 хэм, өдөртөө -4-9 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Халх, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!