Албани улсын нийслэл Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 28-31-нд болж байгаа бөгөөд гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө олимпын хошой аварга, дэлхийн гурван удаагийн алт, нэг мөнгөн медальт Японы алдарт бөх Рисако Кавайтай барилдаж, 2:4-өөр ялагдлаа.
Ийнхүү гавьяат С.Цэрэнчимэд ДАШТ-ий хоёр дахь мөнгөн медалиа хүртэж, ДАШТ-д гурав дахь медалиа гардан авлаа. Тэрбээр өмнө нь 2014 онд алт, 2015 онд мөнгөн медаль хүртэж байв. Харин Рисако Кавай ДАШТ-ий дөрөв дэх алтан медалиа хүртэж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!