Франц Улсын Гадаад хэргийн яамны хөрөнгө оруулалтаар “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” олон улсын байгууллага Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох төслийн хүрээнд “Махны өртгийн сүлжээг хөгжүүлэх нь" сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Баянхонгор аймагт зохион байгууллаа.
Уулзалтад ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Францын AVSF байгууллагын экспертүүд, Францын ЭСЯ-ны ХАА-н атташе, Мал эмнэлгийн сургууль, Монголын махны холбоо, Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газар, сумдын мал эмнэлгийн тасаг болон төсөл хэрэгжүүлэгч Богд, Жинст, Баянцагаан, Бөмбөгөр сумдын хоршоодын төлөөлөл хамтран оролцлоо.
Мал эмнэлгийн байгууллагаас “Махны өртгийн сүлжээний хүрээнд мөшгих тогтолцоо, хүнсний аюулгүй байдлыг хангах талаарх төрийн бодлого чиглэл”, “Баянхонгор аймгийн мал эмнэлгийн байгууллагын ажил үйлчилгээ, бодлого чиглэл, тулгамдаж буй асуудал” зэргийг танилцуулж, мэдээлэл хүргэсэн.
Энэхүү зөвлөлдөх уулзалтаар мал эрүүлжүүлэх арга хэмжээ, мөрдөн мөшгих тогтолцооны хүрээнд мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг баталгаажуулах, нийтийн хэрэгцээний хүнсний аюулгүй байдлыг хангуулах, төрийн болон төрийн бус байгууллага, малчид, хоршоодын хамтын ажиллагааг сайжруулахад зорилготой гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!