Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын баримтлах “Жендерийн стратеги, үйл ажиллагааны чиглэл”-ийг баталлаа.
Тодруулбал, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт баримтлах Жендерийн стратеги нь салбарын бодлого, хөтөлбөрүүдийн төлөвлөлт, үйл ажиллагаа, хэрэгжилт, үнэлгээнд жендерийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, бүх нийтийн цахим ур чадавхийг сайжруулах салбарын стратегийг жендерийн арга зүйгээр дэмжих зорилготой юм.
Энэ хүрээнд:
Салбарын жендерийн тэгш байдлыг хангах тогтолцоо, чадавхийг хөгжүүлэх
Салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, ажлын орчин нөхцөлийг сайжруулах, үйл ажиллагааг жендерийн арга зүйгээр дэмжих
Салбар, байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний жендерийн эерэг үр нөлөөг дэмжин, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд 2026 он хүртэл 2 үе шаттай хэрэгжинэ.
Стратегийн эхний шатны хэрэгжилтийн үр дүнг 2025 оны эхний улиралд үнэлж, хоёрдугаар шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар зөвлөмж гаргах юм.