Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.11 дэх заалтыг тус тус үндэслэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг баталлаа.
Нийтлэг шаардлагыг баталснаар тухайн аж ахуйн нэгж орлого олох үйл ажиллагаанаасаа гадна нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт ил тод, нээлттэй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид үйл ажиллагаа, арга хэмжээг хэрэгжүүлж, хүний хөгжил, сургалтын байгууллагын орчин, эрдэм шинжилгээ, судалгаа, суралцахуйд дэмжлэг үзүүлснээр татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.
Татварын хөнгөлөлт эдлэх үйл ажиллагааны төрөл, тавих шаардлага болон үйл ажиллагаагаа хэрхэн батлуулж, татвараа хөнгөлүүлэх талаарх мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцаарай.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!