ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, бригадын генерал П.Жаргалан нар ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Гал эсэргүүцэх албаны академид зочилж, Монгол Улсаас суралцаж байгаа сонсогч, суралцагчидтай уулзлаа.
Онцгой байдлын албанаас 46 сонсогч бакалавр, магистрын зэрэг олгох хөтөлбөрт суралцаж байна.
Уулзалтын үеэр сонсогчид өөрсдийн амьдрах, сурах орчин нөхцөл, үйлчилгээ, спортын үйл ажиллагаа, боловсролын чанарын талаар танилцуулсан юм.
Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян эх орныхоо, тэр дундаа Онцгой байдлын албаныхаа нэрийг өндөрт өргөж, амжилттай сайн суралцаж байгаа сонсогч, суралцагчдадаа амжилт хүсч, сургуулийн удирдлага, багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулж байгаад талархал илэрхийллээ.
Мөн тэрбээр академийн төгсөгчид Онцгой байдлын салбарын чухал боловсон хүчин болж байгааг онцолсон юм.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!