Монгол Бөхийн Өргөөнд 1 дүгээр сарын 10-12-нд 09:00 цагаас Жүдо бөхийн Монгол Улсын 2025 оны аварга шалгаруулах тэмцээн болно.
Харин 1 дүгээр сарын 13-нд 13:00 цагаас Шинэ үндсэн хуулийн 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдааныг уламжлал ёсоор зохион байгуулна.
Улмаар 1 дүгээр сарын 17-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
18-19-нд 09:00 цагаас Жиүжицү бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн,
20-22-нд 09:00 цагаас Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн,
25-нд 11:00 цагаас Талх Чихэр ХК-ийн "Хэвийн боовны баяр" уламжлалт аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан,
26-нд 13:00 цагаас Улсын харцага цолны хүндэтгэл Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО