Жүдо бөхийн 2025 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 1 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд болно.
Энэ удаа 5 спорт холбоо 10 хоногийн дотор улсын аваргуудаа тодруулах Холбоодын нэгдсэн УАШТ-ийг Монголын Спортын Корпораци /МСК/-аас дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
МСК нь 2021 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын анхны спортын менежментийн компани юм. Тус компани спортын салбарын эко системыг хөгжүүлэх зорилгоор спортын холбоодтой хамтран ажилладаг бөгөөд, харилцагчдаа өндөр чадамжтайгаар өөрсдийн тодорхой зорилгод нь хүрэхэд түлхэц үзүүлэхэд оршдог.
Энэ жилийн Холбоодын нэгдсэн УАШТ-ий хөтөлбөрт Монголын ТОП спортын төрлүүдийн нэг жүдо бөх багтсан нь гол онцлог болж байна. Холбоодын нэгдсэн УАШТ-ий эхний гурван өдөр буюу нэгдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 48, эмэгтэйчүүдийн 33, багийн 11 дэх УАШТ зохион явуулах юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 73, 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн 57, 70, -78, +78 кг-ын барилдаанууд явагдана. Харин хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 81 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 63 кг-ын барилдаанууд, сүүлийн өдөр холимог багийн тэмцээн явагдах хуваарьтай байна.
Спорт сонирхогч Та 20 мянган төгрөгийн үнэтэй тасалбараар 10 өдрийн турш үргэлжлэх Холбоодын нэгдсэн УАШТ-ий бүх тэмцээн уралдааныг үзэх боломжтой бөгөөд тасалбарыг өнөөдрөөс shoppy.mn-ээр борлуулж эхлэх юм байна.
Эх сурвалж: Монголын спортын корпораци Г.Баярсайхан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!