Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхийн төлөө бүх нийтээрээ хүчин зүтгэцгээе
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Байгаль орчин
Огноо
Унших
10 минут 13 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхийн төлөө бүх нийтээрээ хүчин зүтгэцгээе

336587896_1220978261870153_3726094820902234468_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулж буй "Цэнхэр алт" усны салбарын үндэсний чуулганыг Корпорэйт конвеншн центр-т болов.

Чуулган нь хүн ам, үйлдвэр, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог ханган, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм.

Чуулганаар “Усны салбарын тулгамдсан асуудлууд”, “Хөдөө аж ахуйн ус хангамжийн бодлого, практик шийдэл”, “Ус ба тогтвортой хөгжил”, “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн явц, анхаарах асуудал”, “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий хамгаалалт ба уул уурхай” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд усны салбарын төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий 800 гаруй хүн оролцож байна.

Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,

Гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, олон улсын байгууллагуудын зочид оо,

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганд оролцогч эрхэм хүндэт эрдэмтэн судлаач, салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэнд Дэлхийн усны өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тогтоолын дагуу жил бүрийн 03 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон зарлаж, дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэж ирсэн.

НҮБ-ын тайланд дурдсанаар дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 2.5 хувийг цэнгэг ус эзэлдэг бөгөөд дэлхийн хоёр тэрбум буюу дөрвөн хүн тутмын нэг нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна.

Манай орон далай, тэнгисээс алслагдсан, дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай улсын нэг юм.

Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтож, олон гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэсээр буйг олон судалгааны дүнгээс харж болно.

Ирээдүй хойч үедээ хүрэлцээтэй, чанарын шаардлага хангасан цэнгэг усны нөөцийг өвлүүлэн үлдээхэд хүн бүрийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа хамгийн чухал бөгөөд бүх нийтээрээ гол ус, нуур цөөрөм, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, усны хэрэглээний зөв дадал, зуршлыг бий болгох нь урьд урьдынхаас илүү онцгой чухал болохыг цохон тэмдэглэж байна.

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр хуурайшилтын давтамж нэмэгдэж, мөстөл, мөсөн гол, цэвдгийн алдрал эрчимжиж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилтод томоохон эрсдэл учруулж байгаа тул усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хуримтлуулахад дэлхий нийтээрээ онцгой анхаарал хандуулж байна.

Тиймээс гол усны эхэнд, ой, усны сан бүхий газарт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг хатуу хориглож, гол мөрний эх, татмын ойг нөхөн сэргээх, ойн талбайг нэмэгдүүлэх замаар усны нөөцийг бүрдүүлэх, хамгаалах шаардлага нэн чухал байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2018 онд АНУ-д айлчлахдаа Мянганы сорилтын корпорацтай байгуулсан хоёр дахь Компакт гэрээнд гарын үсэг зурснаар улсдаа анх удаа ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах, Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх, хотын хэрэглээний усны нөөцийг хэмнэх цогц хөтөлбөрийг эхлүүлж байсан билээ. Энэ ташрамд, АНУ, ард түмэн болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Танд талархал илэрхийлье.

Өнөөдөр энэ хөтөлбөрийн хүрээнд Ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 75 орчим хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуураа хамгаалах, ус бохирдуулах эрсдэл үүсгэж буй живсэн усан онгоц, машин техникийг татан гаргаж эхэлсэн бөгөөд 2024 он гэхэд бүрэн дуусгана.

Мөн Хөвсгөл нуурын экосистемийг бүхэлд нь хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, нуурын усны бохирдол, чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишгийн дагуу тогтмолжуулах ажлуудыг хийж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, тал, хээрийн бүс нутгаар урсан өнгөрч, хүн, малын ундны эх үүсвэр болж, олон аймгийн нутаг дэвсгэрийг дамжин урсдаг Орхон, Хэрлэн голыг хамгаалах ажлыг эхлүүлж, сав газрын хэмжээнд голын хамгааллын жишиг загвар бий болгохоор ажиллаж байна. Энэ ажил үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

“Амьдралын эх ус, усны эх мод” гэж манай ард түмэн ярьдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар өрнүүлж байгаагийн томоохон зорилго нь ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх юм.

Үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 10 сая мод тарьж, мод, сөөгийн үрийн нөөц 13 орчим тн-д хүрч, тарьц, суулгацын нөөц 51 саяд хүрлээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

Мөн ойн салбарын шинэчлэл, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын үйл ажиллагааг удирдан хэрэгжүүлэх чиглэл бүхий Ойн газар ажиллаж байна.

Өнөөдрийн чуулганаар усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг усны салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээс гадна Тогтвортой хөгжлийн зорилтууд, түүний дотор “Ногоон хөгжил”-ийг хангахад чиглэсэн олон суурь асуудлыг хөндөж, дараах чиглэлүүдээр тодорхой ойлголцол, гарц, шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Үүнд:

  1. Усны салбарын засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг цогцоор нь шинэчилж сайжруулах шаардлагатай байна.
  2. Манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байгаад онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Тухайлбал, уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх усны нөөцийг ашиглахыг хязгаарлах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологи нэвтрүүлэх шаардлагатай.
  3. Усны салбарын хөгжлийн томоохон төслүүдийн Техник-эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны стратегийн үнэлгээг яаралтай эхлүүлж, санхүүжилтийг зөв шийдвэрлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
  4. Ард иргэдийг баталгаат ундны усаар найдвартай хангах, говь, тал, хээрийн бүс нутагт ус хуримтлуулан шилжүүлэх замаар усны нөөцийн тогтвортой байдлыг бий болгох ажлыг эрчимжүүлэхэд анхаарах нь зүйтэй.

Эрхэм хүндэт нөхөд өө, салбарын ажилтан, албан хаагчид аа,

Бид “Ус-Чандмань эрдэнэ” хэмээн шүтэж, гол мөрөн, горхи, булгийнхаа эхийг хамгаалж, усны нөөцөө хайрлан хамгаалж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Иймээс 2030 он хүртэл усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, усны зохистой, хэмнэлттэй хэрэглээний соёл, дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, усны нөөц хамгаалах, нөхөн сэргээхэд бүх нийтээрээ анхаарч ажиллахыг уриалж байна.

Усны салбарын бодлого, зорилт, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын хамт олон, Та бүхний санал, санаачилга, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хичээл зүтгэл хамгийн чухал гэдгийг тэмдэглэж байна.

Сайхан эх орныхоо байгаль орчин, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, улмаар үндэсний аюулгүй байдлаа бататган бэхжүүлэх, усны гачигдалгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох зорилтын төлөө төр, засаг, ард түмнээрээ нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.

Уудам Монгол орны минь ус нь тунгалаг, урсгал нь арвин байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ
Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ