Жил бүр уламжлалт болгон зохион байгуулагддаг Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдөрт зориулсан Мастер ангиллын тамирчдын Футзалын тэмцээн нийт 5 насны ангиллаар МХБХ-ны Футзалын ордонд 3 дугаар сарын 21-28-нд явагдаж аваргуудаа шалгаруулав.
Өнөөдөр хаалтын ажиллагаанд МУГД, ОУХМ Б.Доржпалам, МУ-ын анхны шигшээ багийн тоглогч ОУХМ Б.Рэндоо, Буриад улсын соёлын гавьяат ажилтан Ё.Максим, Сансар сангийн УЗ-ийн гишүүн Ч.Тогоо С.Сайнцог, Ц.Чомбуу агсны үеэл дүү Ц.Дашзэвэг Х.Энхтуяа, МХБХ-ны ЕНБДарга Д.Тэрбаатар, Академич С.Дэмбэрэл нар оролцож медальт байранд орсон багуудад шагнал гардууллаа.
Нийт 5 насны ангиллаар 35 баг өрсөлдсөн тус тэмцээний 40+ насанд хүрэл медалийг Red Raiders, мөнгөн медалийг Гансонор, алтан медаль цомыг Метро, 50+ насанд хүрэл медалийг Оюутолгой, мөнгөн медалийг ИДССХ, алтан медаль цомыг Эрчим, 55+ насанд хүрэл медалийг Аврагч, мөнгөн медалийг Ирвэс, алтан медаль цомыг СП Фалконс, 60+ насанд хүрэл медалийг МӨХолбоо, мөнгөн медалийг Хөдөлмөр, алтан медаль цомыг Хилчин, 65+ насанд хүрэл медалийг Хилчин, мөнгөн медалийг Соёмбын Барсууд, алтан медаль цомыг Бага тойрог багууд тус тус хүртлээ.
Хаалтын ажиллагааны үеэр Ц.Чомбуу агсны нэрэмжит цомыг ОУХМ шигшээ багийн хаалгач Ш.Баянжаргалд гардуулан өгч мөн дурсгалын цом өргөмжлөлийг тус "Сансар цом" тэмцээнийг амжилттай зохион байгуулж хамтран ажилласан хүндэт зочдод гардуулан өгсөн юм.
Ийнхүү Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөрт зориулсан Мастер ангиллын тамирчдын "Сансар цом" тэмцээнд амжилттай оролцсон нийт баг ахмад хөлбөмбөгчин тамирчдадаа МХБХ болон тэмцээнийг зохион байгуулагчдаас эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөв.