Гүржийн шигшээ багийн эсрэг 6-1-ээр хожигдсон Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид Европ дахь хоёр дахь нөхөрсөг тоглолтоо "ФС Динамо Батуми" клубын талбайд хийж 6-1-ээр тоглолт өндөрлөлөө.
Манай шигшээ баг тамирчдын хамгийн залуу нь 2005 оны 18 хүрээгүй тамирчин байгаа бөгөөд дундаж наслалт харьцангуй залуу U20, U23 шигшээ багаас дуудагсан тоглогчид олон байгаа юм.
Багийн ахлагч Х.Цэнд-Аюуш, туршлагатай тоглогч О.Оюунбаатар зэрэг шигшээд олон жил дуудагдсан тоглогч нараас эхлээд шигшээ баг болон дээд лигт өөрсдийн ур чадвараа харуулсаар байгаа хөлбөмбөгчдийн төлөөлөл болсон тамирчид маань ийнхүү Европт хоёр тоглолтонд оролцож, их туршлага хуримтлууллаа.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Ичиро Оцүкагийн хувьд хоёр дахь тоглолтонд эхнээсээ залуу тоглогчдийг гараанд гаргаж, тамирчдад туршлага, тоглолтын уур амьсгалыг мэдрүүлж, олон тоглогчдийг ашиглахыг зорилоо. Манай тамирчдын нэр төрийн гоолыг Б.Намсрай хоёр дахь хагаст оруулсан юм.
Монголын шигшээ баг дараа, дараагийн тоглолтуудаа ч чансаа өндөр багуудтай хийж, ирэх 10 сард эхлэх ДАШТ-ий урьдчилсан шатны эхний тоглолтуудад амжилттай оролцох зорилтыг тавиад байна.
Европын тавцанд өөрсдийгөө дайчлан тоглож, Монголын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид, фанатууддаа энэ өдрүүдэд хөлбөмбөгөөр амьсгалуулсанд талархаж, цаашдын тоглолтуудад нь МХБХ-ноос амжилт хүсэж байна.