Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 15-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Яармаг дахь Хангарди ордонд: НИТХ-ын ээлжит III хуралдаан болно.
10:00 цагт МҮЭ-ийн байранд: МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос эрчим хүчний салбарт үүсээд буй асуудлын талаар мэдээлэл өгнө.
11:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын гишүүд ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох иргэний санаачилга, 100 мянган иргэний саналыг дэмжиж хуулийн төсөл санаачлах асуудлаар мэдээлнэ.
12:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн мэдээлэл хийнэ.
14:00 цагт Улаанбаатар зочид буудалд: Үндэсний хиймэл оюуны кампанит ажлын нээлт болно.
Төрийн ордонд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
Өнөөдөр: Дэлхийн урлагийн өдөр тохиож байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг гарч байна.
Дархан-Уул аймагт: “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн энэ сарын 14,15-нд болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!