Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 29-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад дөрөвдүгээр сарын 26-30-нд албан ёсны айлчлал хийж байна.
9:30 цагт "Новотель" зочид буудалд: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал Монгол дахь тусгал” хэлэлцүүлэг болно.
9:40 цагт ШЕЗ-ийн байранд: “Шүүхийн цахимжуулалт ба хэвлэл мэдээлэл” санал солилцох уулзалт болно.
11:00 цагт Монголын Үндэсний номын санд: Энэ номын санд хэрэгжиж буй “Бүтээлч байгаль” төслийн танхимын нээлт болно. Холбогдох утас: 98111719, 88867578
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Юргана индастри ХХК-иас монгол орны бүс нутаг бүрийн хөрс, усны онцлогт тохирсон шүдний 00-г судалгаанд суурилан хөгжүүлж хэрэглэснээр ард иргэдийн 95 хувьд тархаад байгаа шүд цоорох өвчлөлийг 50 хувь хүртэл бууруулж, урьдчилан сэргийлэх бүрэн боломж байгаа талаар мэдээлэл өгнө.
12:00 цагт Монгол Уран зургийн галерейд: Зураач Б.Баярт-Одын “Баян Монгол” уран бүтээлийн үзэсгэлэнг нээнэ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын холбоо хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэсийн урилгаар хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
Дархлаажуулалтын долоо хоног орон даяар үргэлжилж байна.
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!