Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 8-ны Пүрэв/Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
9:00 цагт Төрийн ордонд: Монгол Улсад Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн нээлт болно. Холбогдох утас: 91122828, 88057167
11:00 цагт ТТАХНЭ-т: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ес дэх удаагийн эрдмийн чуулган болно.
11:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: Монголын сувилагчдын нийгэмлэгээс “Сувилагч нарт ганц олдсон боломж сувилахуйн хөгжлийн ордон хаана байна” сэдвээр мэдээлэл өгнө.
12:30 цагт Корпорейт төвд: Desant, Ginjin, Boogii нарын хамтарсан “Ин Да Хүрээ” тоглолтын талаармэдээлэл өгнө.
14:00 цагт Улаанбаатар зочид буудалд: “Тендер-хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг болно. Утас: 99995605
15:00 цагт МУИС-д: Л.Норовсүрэнгийн “Сэтгүүл зүйн нэвтэрхий толь” номын нээлт болно.
Соёлын төв өргөөнд: Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн үзэсгэлэн гарна.
Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд: "Үндэсний бичиг-Өв соёл" тусгай үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.
Чингис хаан Үндэсний музейд: “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
Сэлэнгэ аймагт: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих өдрүүд энэ сарын 9-нийг дуустал үргэлжилнэ.
АНЭУ-ын Аль-Айн хотод: Шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!