Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 13-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт Континенталь зочид буудалд: “Гарааны бизнесийн бодлогын экосистемийг хөгжүүлэх нь” олон улсын сургалтболно.
10:00 цагт ГЕГ-т: “Хиймэл оюунд суурилсан гаалийн байгууллагын шинэчлэл, хамтын ажиллагааны” төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт болно. Холбогдох утас: 90145985
11:00 цагт “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төв-д: Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг” НҮТББ-аас “Монгол эр хүнд итгэ, тэд гэр бүлээ хамгаална” сэдвээр мэдээлэл өгнө.
12:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооноос хууль зүйн сайд, цагдаагийн ерөнхий газрын дарга нарыг огцруулах асуудлаар мэдээлэл хийнэ.
Д.Сүхбаатарын талбайд: 3x3 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-ныг дуустал үргэлжилнэ.
Чингис хаан Үндэсний музейд: “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
Яармаг дахь “IC Park”-т: Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Завхан аймагт: "Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа-2025" болно.
Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
-АНЭУ-ын Аль-Айн хотод: Шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!