Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 15-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт МҮХАҮТ-д: Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудад зориулсан кибер аюулгүй байдлын сургалт болно. Холбогдох утас: 88813754
11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд: “Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг болно.
11:30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн одон медаль гардуулна.
УДБЭТ-ын тайзнаа: BEST OF KHUSUGTUN” пянзны нээлтийн тоглолт болно.
Чингис хаан Үндэсний музейд: “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
Яармаг дахь “IC Park”-т: Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд: Бүх нийтээрээ мод тарина.
Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
-АНЭУ-ын Аль-Айн хотод: Шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!