Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 16-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:30 цагт Хэвлэлийн хүрээлэнд: “Эрүүгийн хуулийн 13.14 ба сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа” хэлэлцүүлэг болно.
11:00 цагт Үндэсний статистикийн хорооны байранд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны 4 дүгээр сарын үзүүлэлтүүд танилцуулах хэвлэлийн хурал болно.
13:00 цагт Улаанбаатар зочид буудалд: “Улаанбаатар травэл экспо-2025” аялал жуулчлалын үзэсгэлэн болно.
14:00 цагт Төрийн ордонд: “Үр дүнд суурилсан төлөвлөлт, үнэлгээ, мониторингийн тогтолцоог бүрдүүлэх нь” хэлэлцүүлэг болно.
Д.Сүхбаатарын талбайд: 37 дахь удаагийн Номын баяр болно.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Гэгээн муза-18” театрын наадам эхэлнэ.
Чингис хаан Үндэсний музейд: “Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.
Яармаг дахь “IC Park”-т: Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Завхан аймагт: Өсвөр үеийн үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвд болно.
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
АНЭУ-ын Аль-Айн хотод: шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!