Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 5-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:00 цагт “Улаанбаатар” зочид буудалд: Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурал болно.
11:00 цагт МҮЭ-ийн холбооны байранд: ДЦС-3 ТӨХК-д гарсан үйлдвэрлэлийн осол болон хүний амь эрсэдсэн асуудлаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99149240
11:00 цагт Монголын Үндэсний музейд: Саха Якутын гар урчуудын адууны дэл сүүлээр хийсэн сүлжмэл эдлэлийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна.
Архангай аймгийн музейд: “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!