"Эерэг хандлага - Эрүүл нийгэм" үндэсний аянг 2023 оны 4 дүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 30 хүртэл улс даяар өрнүүлж байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг салбарын хэмжээнд хэрэгжүүлэх, идэвхтэй амьдралын хэвшил бүхий иргэн, гэр бүлийг дэмжих, биеийн тамир спортоор хичээллэх ээлтэй орчныг бүрдүүлэх салбарын төр болон ТББ-уудын ажилчид, тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийн ёс зүй, соёл, харьцаа, хандлагыг дээшлүүлэх, спорт, биеийн тамирын арга хэмжээ, үйл ажиллагаагаар дамжуулан нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд энэ аяны зорилго орших юм.