Эрчим хүчний салбарын 2023-2024оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн анхдугаар хурлыг /2023.04.05/ Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан хуралдуулав.
Ажлын хэсгийн хуралд эрчим хүчний салбарын төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн 44аж ахуй нэгж, байгууллагын ерөнхий инженерүүд оролцож, 2022-2023 оны өвлийг давсан тайлан, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөөг тайлагналаа. Мөн худалдан авах ажиллагааны явц, өвөлжилтийн бэлтгэл ажлыг гүйцэтгэхэд тулгараххүндрэл бэрхшээлийн талаар зөвлөлдсөн юм.
Дэд сайд М.Баярмагнай дараах үүрэг даалгавруудыг өгөв. Үүнд:
- Засварын ажлын улиралд сэлгэн залгалт, таслалт залгалт ихээр хийгддэгтулажилчдынхөдөлмөр аюулгүй байдал, сахилга бат, хариуцлагабайхадонцгой анхаарч, технологийн зөрчил болзошгүй аваар саатлаас урьдчилан сэргийлж ажиллах;
- Засварын ажилд холбогдох засварын инженер, мастер, бригадын дарганартдавхар хяналт тавиулан, аюулгүй ажиллагааны болонтехник ашиглалтын дүрмийн дагуу ажлын байрыг бүрэн, зөв бэлдэжажлын зохион байгуулалт харилцан уялдааг хангахаданхаарч ажиллах;
- Төлөвлөгөөтажлуудыг хугацаанд нь бүрэн хийж дуусгахадшаардлагатай бараа материал, сэлбэгийгхудалдан авахад анхаарах;
- Компанийн ерөнхий инженерээр ахлуулсанбаг засварын ажлын явцыггазар дээр ньтогтмолшалгаж байх;
- Реле хамгаалалтын тавил, автоматикийн тоноглолын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийждүгнэлт гаргах, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр техникийн арга хэмжээ болонбэлэн байдлыг хангах;
- Хаврын салхи, шуурганы улирал эхэлж байгаатай холбогдуулан цахилгаан дамжуулах шугам, дэд станц, тоноглолд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж, илэрсэн гэмтлийг тухай бүрт устгах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг тус тус үүрэгдлээ.