
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж болзошгүй талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас өнөөдөр танилцууллаа.
Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд дараах цагуудад зайлшгүй шаардлагатай бус цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт нь “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хийх юм.
Хязгаарлалт хийх шийдвэр ирсэн тухай бүрд нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төв болон УБЦТС ТӨХК-ийн сошиал сувгууд дахь албан ёсны нүүр хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.
Мөн хязгаарлалт хийх хэрэглэгчдэд гэрээнд бүртгэлтэй гар утасны дугаарт мессэжээр мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байгаа аж.






Эх сурвалж: “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!