
Өнөөдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 19-ний Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.
10:00 цагт МУИС-д: МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим Академич Ш.Лувсанванданы мэндэлсэн өдрийг дурсан хүндэтгэж, “Лувсанванданы өдөр” -ийг тэмдэглэнэ.
18:10 цагт “M Bank Arena”: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт ордонд эхэлнэ.
-Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж эхэлнэ.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Монголын театрын музейд: “2026 өвлийн үзэсгэлэн” нэгдүгээр сарын 23-ныг хүртэл гарна.
Г.Занабазарын Дүрслэх урлагийн музейд: Залуу уран бүтээлч, архитектор Т.Эрдэнэ-Очирын цаасан хайчилбарын “Амь цаас” үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл гарна.
Монголын үндэсний музейд: “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна.
БНСУ-ын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд: Монгол, Солонгос орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод: “Хятад-Монголын цагаан сарын үзэсгэлэн худалдаа”-г 7 дахь жилдээ энэ сарын 25-ныг хүртэл гарна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Завхан аймгийн 24 суманд: Соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!